Орлуулагч
Би сахар орлуулагчид дургүй. Гэхдээ хааяа кофенд хийх сахаргүй үедээ ашиглачихдаг юм.
Мэдлэг боловсролоороо дэлхийн энд хүрч, эх орныхоо нэрийг гарган эзэмшсэн мэргэжлээрээ гадаадад ажилладаг монголчууд олон бий. Тэдний зарим нь нэгдэж өнгөрсөн сард эх орондоо “Зуны лекц 2010”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулсныг уншигч та санаж буй биз ээ. Тэдний нэг нь Эрхэмбаярын Жагдагдорж. Түүнийг АНУ-руу буцаад удаагүй байхад нь цахим шуудангаар холбогдож ярилцлаа.
Бараг сарын өмнө ээлжийн амралтаа авчихаад даваа гаригийн өглөө Баянгол дүүргийн эрүүл мэндийн долдугаар төвийг зорилоо. Би давхар биетэй юм л даа. Тэгээд л хяналтад орох гэж яваа минь энэ. Эхлээд өрхийн эмнэлэг дээр очиж жирэмсэн эхийн хяналтын дэвтэр нээлгэж, жин, өндрөө үзүүлэх гэж хоёр цаг гаруй эмчийг нь хүлээж зогссон болохоор хотын төвийн дажгүй эмнэлэгийг зорьж байгаадаа олзуурхав. Шинжилгээ өгөх байсан учраас 08.00 цагтай уралдан эмнэлэгт очлоо. Гуравдугаар давхарт шээсний шинжилгээгээ өгчихөөд цусны шинжилгээний өрөөг хайж яваад уртаас урт дараалалтай таарав. Бараг 50-60 хүний дараа очиж зогсохдоо өнөөдөртөө цусны шинжилгээ өгч амжих болов уу гэж шантрав. Гэхдээ хаа очиж лабораторийн эмч нар шуурхай үйлчилсний хүчинд хамраараа тасдуулчихсангүй шинжилгээгээ өглөө. Харин үүний дараа бусад нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх гэтэл нэгдүгээр давхарын лавлахаас цаг авдагийг мэдэв. Цаг авахаар очтол 09.30 үед бүх цаг дууссан өнөөдөр ямар ч боломжгүй маргааш ир гэв. Тэгэхдээ цахим карт заавал аваарай гэх юм. Тэрийг нь авбал интернэтээр болон утсаар цаг авч болдог гэж эмнэлгийнхэн хэлсэн авч, хажууд зогссон эгч “Шал худлаа, тэр утас руу хэчнээн ч залгаад авдаггүй юм. Аягүй бол хөндий тавиад орхидог байх. Ямар сайндаа л би энд явж байна шүү дээ” гэж хэлээд картаа сарвайн харуулав. Хүмүүс өглөө 06.00 цагт ирж цаг авахаар дугаарладаг юм байна. Маргааш өглөө нь дахиад л ирлээ. Ашгүй овоо урдуур зогссондоо урамшиж байв. Явсаар байгаад очтол “Өө чи эхлээд эмэгтэйчүүдийн эмчдээ үзүүл, түүний дараа нь цаг өгнө” гэдэг юм байна. Эмэгтэйчүүдийн эмчийн өрөөний гадна нэг их удаан зогсоогүй ч өрөөнд нь орооп баахан суув. Учир нь яг тэр өдөр намайг үзэх эмч маань нэг эм ууснаасаа болоод реакц өгөөд юун хүн үзэх манатай болчихов. Сувилагчаар нь шинжилгээний хариугаа шүүлгэтэл өндөгний цус бүлэгнэсэн тул дахин өг гээд харин нөгөө судасны цусны шинжилгээний хариу ирээгүй байна, өрөө яваад олоод ир, Дох-ын хариу чинь энэ хэдэн эмэгтэйчүүдийн өрөөний дунд төөрсөн байх, өрөө бүрээр орж хайлгаад олоод ир гэх нь тэр. Би чинь үйлчлэгч биш зарц юм байна. Уг нь үүний оронд цусаа өөрөө аваад энд өгөөд ингэж шинжлээд хариугаа аваад ир гэвэл дээр юм уу. Тэгээд ч цусны шинжилгээ авахдаа өндөг болон судасны цус гэж надаас тиус тусад нь шинжилгээ аваагүй, зүгээр л судаснаас гурван хуруу шил цус авсан шүү дээ. Дахиад цусны шинжилгээ өгчихөөд нэгдүгээр давхарт очиход дахиад л хамаг цаг нь дууссан боллоо. Амралтын өдрийнхөө гурав дахь өглөө 06.00 цагтай уралдан сэрээд дахиад л эмнэлэг явлаа. Зогсож байгаад номертой боллоо. Сүрьеэгийн эмчид үзүүлэхийн тулд флюр зураг авахуулах ёстой. Манай аппарат эвдэрсэн тул хажуу талын хувийн эмнэлэгт авахуул гэлээ. Шүдний эмчид зүгээр ороод үзүүлээд гарын үсэг зуруул гэв. Бусдад нь цаг авсан ч жирэмсэн эхийн заавал үзүүлэх учиртай эмэгтэйчүүдийн эход цаг олдсонгүй. Хажуугийн эмнэлэгт нь зүураг авахуулаад тэр өдөржин эмнэлгийн үүд сахиж байж үзүүллээ. Зарим эмч нь үзсэн харсан ч юмгүй гарын үсэг зурах бол нөгөө нэг нь цагийнхаа дагуу үзэхгүй ийш тийшээ гунхаад алга болох юм. Би шөнөжин жижүүрт гарсан болохоор одоо цайгаа ууна. Гараа угаагаадхая ч гэх шиг. Үдээс хойш ядарсан амьтан гэртээ очлоо. Маргааш өглөө нь эмнэлэг рүү дахиад очсон ч нөгөө нв эмэгтэйчүүдийн эхоны цаг олдоогүй. За яршиг ингэж явахаар хувийн эмнэлэгт эход харуулая гэж бодож байгаа юм. Бас эмэгтэйчүүдийн эмч нь үзлэгийн өрөө хэсэж шинжилгээний хариугаа ол гэсэн байдаг. Дугаарлаж зогсоо бүзсгүйчүүдийн дургүйг хүргэн сэтгэлийг нь тавгүйтьүүлэн урдуур нь гүйж орох хэцүү, эсвэл өрөө бүрийн үүдэнд дугаарлах хэцүү.
Гэхдээ гайхалтай юм аа, би эмнэлэгт үзүүлчихлээ браво.
Халаасанд минь яг одоогоор дэлгүүрт ороод дуртай юмаа худалдаад авчих мөнгө байхгүй ч би сэтгэл хангалуун байна. Учир энэ хорвоо дээр намайг ямар ч шалтгаангүй инээлгэж дөнгөж ой наймхан сартай сайхан залуу өмнө нь гүн нойрондоо автан байгаа юм. ХОёр жилийн өмнө хүүгээ гэдсэндээ тээж байхдаа энэ өөдөсхөн амьтан надад байж болох төдийгүй миний мөрөөдөж ч байгаагүй аз жаргалыг дагуулаад ирэх юм гэж санасангүй. Чамайг байгаагүй бол аав, ээж хоёр нь зориглон гэр бүл болох ч байсан уу үгүй ү мэдэхгүй юм. Аягүй бол ээж нь эрх чөлөөтэй бүсгүйн дүрд тоглоод аавыг нь гомдоох байсан биз. Хайр чи минь хэнээс ч зөвшөөрөл асуулгүй хүрээд л ирсэн. гэхдээ ээжийгээ аавыгаа ах эгч эмээ нараа маш их аз жаргалтай болгож ирсэн. Хүүгээ угтан авсан тэр өдрүүдэд аав ээж хоёрт нь гар утас, өмссөн хувцаснаас өөр хөрөнгө гэх м байгаагүй. харин чамайгаа хорвоод ирээд хоёр сар болсны дараа унах унаатай бас дараа нь орон гэртэй болсон. одоо харин буян дагуулж ирсэн хүү минь том ах болох гэж байна. Гэдсэнд минь байгаа тэр бяцхан амьтныг ч гэсэн миний хүү л далласан. ҮҮНЭЭС ӨӨР АЗ ЖАРГАЛ ГЭЖ ХААНА БАЙХ ЮМ БЭ
Монголын үндэсний олон нийтийн телевизээр энэ оны долдугаар сарын 10-аас эхлэн “XX зуун жил” нэвтрүүлэг гарч эхэлсэн. Үзэгчдийг нэгэн зууны түүхээр аялуулдаг богино хэмжээний энэ нэвтрүүлэг цэгцтэй мэдээлэл хүргэдэг давуу талтай. Түүхийн хуанли бүтээн ард түмэндээ хүргэж буй “XX зуун жил” төслийн багийнхантай уулзахаар өчигдөр МҮОНТ-ийг зорьсон юм. Хоёрдугаар давхрын урт хонгилоор алхаж явахдаа энэ нэвтрүүлгийн нэгэн дугаарт гарч байсан том цагийг олж харлаа. XX зууны өдөр бүрийн үйл явдлын дүрс хальснаа хадгалагдан үлдээгүй байдаг учраас нэвтрүүлгийн багийнхан түүнийг нь илэрхийлэх эд зүйлс сонгон, тайзаа засч зураг авдгийг тэдэнтэй уулзсаныхаа дараа дуулсан юм.
Энэ сарын 18-наас 20-ны өдрүүдэд Монгол Улсын гавъяат жүжигчин В.Оросоогийн нэрэмжит “Ардын богино дуу дуулаачдын уралдаан” Архангай аймгийн Цахир суманд болж өнгөрлөө. Уралдаан аймгийн сумдын Соёлын төвүүдийн уран бүтээлчид, дуучид, ардын авъяастнуудын дунд явагдлаа. Энэ уралдааны зорилго нь Монгол Улсын гавъяат жүжигчин В.Оросоогийн дууны өв санг хадгалж үлдэх, сэргээн сурталчлах, дуулах арга барил, дэг сургуулийг залуу үеийнхэнд өвлүүлэн сургах, авъяастнуудыг тодруулах, сумын Соёлын төвүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход оршиж байгаа юм. Уралдаанд 40 гаруй уран бүтээлчид, дуучид оролцож, Цэнхэр сумын соёлын төвийн дуучин Н.Мөнхзаяа тэргүүн байранд шалгарч, цом, өргөмжлөл, нэрэмжит шагналын эзэн болжээ. Дээрхи арга хэмжээг Архангай аймгийн ЗДТГ болон Цахир сумын ЗДТГазраас зохион явуулж, гавъяат жүжигчний гэр бүл, үр хүүхдүүд нь ивээн тэтгэсэн байна. 2009 онд Монгол Улсын Засгийн газрын 254 дүгээр тоот тогтоолоор В.Оросоо гавъяатын төрсөн нутаг Архангай аймгийн Цахир сумын Соёлын төвийг түүний нэрэмжит болгосон байна.
Заавар: Та асуултыг уншаад өөрт тохирсон хариултыг сонгоно уу?
1. Та амьдралын чухал шийдвэрийг:
а) гэр бүлийнхэнтэйгээ;
б) найз залуу (охин)-тай хамт;
“Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” хэмээн ухаант өвөг дээдэс минь сурган хэлсэн нь учиртай. Хосоор амьдрах хүний хорвоод ганцаардан гуниглах хэрэг юусан билээ. Сүүлийн үеийн олонх судалгаанаас харахад нийгэмд эзлэх байр сууринаасаа шалтгаалан эмэгтэйчүүдийн гэрлэх нас харилцан адилгүй байх болжээ. Тухайлбал дээд боловсролтой бүсгүйчүүдийн гэрлэлт оройтож байгаа бол, боловсрол багатай охид эрт гэрлэж, хүүхэд гаргах болжээ. Энэ талаар илүү тодорхой судалгаа хийгдээгүй байгаа ч 1989 онд гэрлэх насны дөрвөн хүн тутмын нэг нь гэрлээгүй байсан бол 2000 оноос хойш энэ тоо гурван хүн тутмын нэг болж буурсан аж. Тиймээс энэ удаа дээрхтэй адил асуудал тулгарсан хоёр бүсгүйн захидлыг онцолж байна.
Манайд ирээрэй”, “Бүсгүйчүүд”, “Зүрхний үг”, “Алтан хавчаар” энэ бол өдгөөг хүртэл бидний сэтгэлд уяатай эгшиглэдэг мөнхийн хит дуунууд. Дал, наяад оны залуусын хөл нийлүүлэн бүжиж, хоолой нийлүүлэн дуулдаг байсан эдгээр дууг “Инээмсэглэл” хамтлаг анх амилуулж байсан. Дуулсан дуу бүр нь олны таашаалд нийцэж, 30 гаруй жил шүтэн бишрэгчдийнхээ зүрхэнд хоногшсон гээд бодоход Монголын эстрад урлагийн нэгэн домог, салшгүй түүх нь энэ хамтлаг билээ. 20 гаруй жил уран бүтээлээ завсарласан “Инээмсэглэл”-ийнхэн саяхан анхны цомог, анхны клипээ гаргасан. Хэзээний танил намуун хоолой, хөнгөн хэмнэлтэй эргэн учруулж, зарим хүний залуу нас, дурсамжийг сэдрээн санаа алдуулсан байх.